ЭКОЛОГИЙН БА ТОГГВОРТОЙ
ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
Хорлоогийн МӨНХБАЯР, Чогсүрэнгийн ДУГУЙЦАГААН, Эрхэмбаярын
МӨНХЖАРГАЛ,
Бид өнөөдөр даяаршлын эрэн үед ажиллаж амьдарч байна. Гэхдээ бага орнууд даяарших үйл явдын зарим хэлбэрт оролцохгүй байж болох ч экологийн даяаршилд бол хамрагдахгүй нэг ч улс орон энэ гариг ертөнц дээр оршин тогтнохын аргагүй тийм цаг үе иржээ. Учир нь хүн төрөлхтөн өөрийн өлгий болсон цорын ганц цэнхэр гариг-эх дэлхий дээр нэгэн тэнгэрийн дор амьдардаг болохоор экологийн тулгамдсан аливаа асуудлаас зугтан зайлах боломжгүй юм. Тэгэх тусмаа экологи энх тайван, ардчилал, хүний эрх, хөгжлийн эх сурвалж, хүн амын ая тухтай амьдралын баталгаа нь экологийн нөхцпөөс шууд хамааралтай асуудал болжээ.
Эдүгээ
экологийн арван тулгамдсан асуудал учирч байгааг олон улсын хэмжээнд хүлээн
зөвшөөрч тэдгээрийг гэтлэн давах талаар хамтын ажиллагааг хөгжүүлж гэрээ
конвенцүүдийг байгуулан хэрэгжүүлж ирэв.
Экологийн
тулгамдсан асуудлууд нь:
1.
Уур амьсгалын өөрчлөлт, 2. Озоны давхаргын
гэмтэл,
3.
Хүчиллэг тунадас, 4. Далайн бохирдол,
5.
Ой модгүй болох, 6. Цөлжилт,
7.
Биологийн төрөл зүйлийн хомсдол, 8. Бохирдол,
9.
Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, 10. Утаа тортог зэрэг болно.
Орчин үеийн
гол аюул нь хүн төрөлхтөн экологийн хямралын ирмэгт тулж ирээд байгаа явдал
бөгөөд түүнээс гарах арга, аврагдах найдвар нь бүх нийтийн экологийн
боловсролыг төгөлдөржүүлэх, хүн бүрт экологийн соёл төлөвшүүлэх явдал мөн.
Монгол
Улсын Засгийн Газрын тогтоолоор “Бүх нийтийн экологийн боловсрол” Үндэсний
хөтөлбөрийг (1997) батлан гаргасан бөгөөд хөтөлбөрийн эрхэм зорилгыг “Хүн ам
байгальтайгаа зүй зохистой харьцах болон амьдрах орчноо тэтгэн сайжруулах,
эрүүл саруул амьдрах арга ухаанд суралцах, байгалийн нөөц баялагийн үр өгөөжийг
зүй зохистой, хэмнэлттэй ашиглах соёл эзэмших, тэдэнд байгаль орчны гоо сайхныг
таашаах мэдрэмж, хүн байгальтайгаа
зохицон амьдрах сэтгэлгээ төлөвших таатай орчин бүрдүүлэхэд оршино” гэж
тодорхойлжээ.
Хөтөлбөрт сургууль, боловсролын
байгууллагатай холбоотой чухал чухал заалт, чиглэл тусгагдсан байдаг. Тухайлбал
хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлд “ЕБС-д үзэх Экологи сонгон суралцах
хичээлийн агуулгыг боловсруулан баталж, сурах бичиг зохиолгон хэвлүүлэх”, “Их дээд
сургуулийн бүх мэргэжлийн ангид ерөнхий экологи, байгаль хамгааллын
үндсийг суурь боловсрол олгох бүлэг хичээлийн бүрэлдэхүүнд оруулах, инженер,
багш, эмч, хууль, эдийн засаг, хөдөө аж ахуй, худалдааны салбараар бэлтгэгдэж
байгаа мэргэжилтнүүдэд эрхлэх ажилтай нь холбоо бүхий экологи- орчны хамгааллын
мэргэжих курсийг мэргэжил олгох бүлэг хичээлийн бүрэлдэхүүнд оруулж, сургалтад
шаардагдах нөхцөлийг хангах ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг.
“Бүх
нийтийн экологийн боловсрол” Үндэсний хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх асуудал
их өрнөлттэй эхэлсэн. Тухайлбал, Гэгээрлийн сайдын тушаалаар ЕБС-ийн 1-10
дугаар ангид Экологи-Байгаль хамгааллыг заавал үзэх хичээлийн бүрэлдэхүүнд
оруулж хөтөлбөр баталж багш нарт зориулсан гарын авлагыг хэвлүүлж гаргасан. Мөн түүнчлэн Их дээд сургуулиуд үндэсний
хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудалд ач холбогдол өгч экологийн мэргэжилтэй боловсон
хүчин бэлтгэх талаар олон чухал шинэ ажлыг санаачлан зохион байгуулж нрсэн.
МУИС-д Экологийн салбар, ХААИС Экологи-технологийн сургууль, ЭМШУИС-д Био-Анагаахын
сургууль, ХУИС-д Аялал жуулчлал-экологийн менежментийн тэнхим нээж орчны эрдэм
шинжилгээний иж бүрэн лабораторыг байгуулан ажиллуулж, Эко-Ази дээд сургууль байгуулагдсан
зэрэг олон жишээг дурьдаж болох юм. Хувийн хэвшилийн дээд сургуулиуд, түүний
дотор Орхон аймгийн Маргад дээд сургуульд экологи, байгаль хамгааллын хичээл
үздэг болов. Өнгөрсөн хугацаанд тус салбарыг 200 гаруй хүн төгссөн.
Харамсалтай нь МУБИС-ийн мэргэжлийн бус ангийн
сургалтын төлөвлөгөөний заавал үзэх хичээлийн
бүрэлдэхүүнээс экологийг хасаж сонгох хичээлд оруулсан боловч 2009-2010
оны эхний хагасын байдлаар нэг ч салбар экологийг сонгосонгүй. Харин
Математик-статистикийн сургууль хичээлийг
өөрийн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд албан ёсоор тусгаж үзэх цагийг нь
хүртэл нэмсэн нь талархууштай.
Бүх нийтийн экологийн болон тогтвортой
хөгжлийн боловсрол хоёр аль аль нь амьдралаас ургаж гарсан чухал асуудал мөн. Гэхдээ
тогтвортой хөгжлийн үзэл баримтлал харьцангуй шинээр дэвшигдэн гарсан ойлголт
юм. 1987 онд хатагтай Х.Брундтландын тэргүүлсэн комиссын илтгэлд
энэ нэр томьёо анх дэвшигдсэн бөгөөд ‘Тогтвортой хөгжил гэдэг нь өнөөгийн хүн
төрөлхтний амьдралын ая тухтай, таатай хэрэгцээг хангахдаа хойч үеийнхний тийм боломжийг алдагдуулахгүйгээр урагшлах
хөдөлгөөний загвар мөн” гэж тодорхойлжээ.Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал цааш хөгжин боловсорсоор
Бразил улсын Ри де-Жанейро хотноо 1992 онд болсон НҮБ-ийн Бага хурлаас “
Хүрээлэн буй орчин ба хөгжил” Конвенц батласнаас хойш олон улсын хэмжээнд мөрдөгдөх болов. Конвенцийн 4-р
зарчимд Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд хүрээлэн буй орчныг хамгаалах нь
хөгжин дэвжих үйл явцын салшгүй хэсэг болох ёстой бөгөөд түүнээс ангид авч үзэж
үл болно гэж заасан байдаг. Мөн түүнчлэн
тасралтгүй гэсэн утгыг бас илэрхийлдэг юм шиг байгаа юм. Хэрвээ тийм бол
хөгжил ч тэр, боловсрол ч тэр нэгэн адил тасралтгүй байх ёстой ажээ.
НҮБ-аас
томилсон ажлын хэсэг 2006 онд Тогтвортой хөгжлийн үзүүлэлтийг шинэчлэн гаргажээ
(Батжаргал, 2009). Дээрх баримт бичигт дурдсанаар нийгэм, эдийн засаг, байгаль
орчин, бүтэц зохион байгуулалт гэсэн дөрвөн чиглэлээр 54 үндсэн, 33 нэмэлт, 12
бусад үзүүлэлттэй тогтвортой хөгжлийн индикаторын түр жагсаалтыг гаргажээ. Уг
жагсаалтын байгаль орчны хэсэгт агаар мандал, газар, далай тэнгис эрэг хавийн
нутаг, цэвэр ус, биологийн төрөл зүйл гэсэн таван сэдэв багтдаг.
Тогтвортой
хөгжил нь эдүгээ шинжлэх ухаан болжээ. Гэхдээ экологи бол суурь, тогтвортой
хөгжил нь хавсарга шинжлэх ухаан гэж бид ойлгож байна. Бүх нийтийн экологийн
боловсролын асуудал хэзээ ч хуучирах учиргүй, харин тогтвортой хөгжлийг нэгэн
зурвас үеийн стратеги гэж үзвэл цаашид цаг үеийн захиалгаар улам гүнзгийрэн
хөгжих нь дамжиггүй.
Тиймээс
манайд нийслэл, аймаг, орон нутгийн захиргааны мэдлийн цагийг ЕБС- ийн
сургалтын төлөвлөгөөнд тусгаж тухайн газрын экологийн тулгамдсан асуудалтай
холбоотой асуудлаар Экологи ба тогтвортой хөгжил хичээл оруулж болох байна.
Үлгэрлэвэл “Улаанбаатарын экологи ба тогтвортой хөгжил” хичээлийг нэг хэсэгтээ
“Ногоон арал” нэртэй явуулж сурагчдад мод, зүлэг, цэцэг тарих мэдлэг, чадвар,
дадлага олгож тэдэнд байгаль хамгаалах хүмүүжил, экологийн соёл төлөвшүүлэх,
тэгсэнээр хүн-байгаль-нийгэмтэйгээ хамтдаа хөгжих тогтвортой хөгжлийн үзэл
баримтлалыг амьдралд хэрэгжүүлэх шижим болно. Хамгийн гол нь хүүхэд багацуулд
хар багаас нь төлөвшиж, хэвшсэн сайн дадал зуршил цаашдаа насан туршид нь
мөрдөгдөнө. Түүний зэрэгцээгээр нийслэлд сурагчдын санаачлага, хөдөлмөрөөр 100
ногоон арал бий болж тэдний эрүүл саруул өсөж хөгжих экологийн нөхцпийг
бүрдүүлж хотын “уушги”-ийг цэвэрлэж утаа тортгийг багасгахад зохих хувь нэмэр
болно. Их дээд сургуулиуд, түүний дотроос багш бэлтгэдэг манай сургуулийн хувьд
“Экологийн үндэстэй тогтвортой хөгжил” нэгдмэл хичээлийг ерөнхий эрдмийн заавал
судлах хичээлийн бүрэлдхүүнд оруулж тэдний эзэмшиж буй мэргэжилтэй нь холбож
үзэх нь зүйтэй гэсэн саналтай байна.
Тогтвортой хөгжпийн боловсрол нь бүх нийтийн
экологийн боловсролын шууд үргэлжлэл мөн бөгөөд тэгэхдээ нэг нь нөгөөгөө бас
орлохгүй учир аль алийг нь адил тэгш анхаарч хэрэгжүүлэх нь чухал болохыг
тэмдэглэе.
Дүгнэлт
“Бүх
нийтийн экологийн боловсрол” Үндэсний Хөтөлбөрийг батлан гаргаж хэрэгжүүлж ирсэн
нь залуу үед экологийн боловсрол олгох, тэдэнд экологийн соёл хүмүүжил
төлөвшүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн. Гэвч сүүлийн үед анхаарал суларсан тал
бий.
Цаашид
нийслэл, аймаг, орон нутгийн захиргааны мэдлийн цагийг ЕБС-ийн сургалтын
төлөвлөгөөнд тусгаж, тухайн аймаг, хот, сум, орон нутгийн экологийн тулгамдсан
асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болох “Экологи ба тогтвортой хөгжил” хичээлийг
практик амьдралтай холбон сургалтын шинэ арга хэлбэрээр явуулах хэрэгтэй байна.
Өсвөрийн
үеийнхэнд экологийн боловсрол, хүмүүжил төлөвшүүлэх хичээлээс гадуурх хэмжээг зохион
байгуулах зорилготой “Залуу Экологчдын Төд Ордон”–г нийслэлд байгуулж
ажиллуулах нь зүйтэй юм. Их, дээд, мэргэжлийн сургуултад “Экологийн үндэстэй Тогтортой хөгжил”
хичээлийг суралцагсадын мэргэжлийн онцлогтой нь уялдуулан явуулбал их үр дүнтэй
ажил болно гэж үзэж байна.
No comments:
Post a Comment